2007-02-09
Амьдралын теорем

Эрэгтэй ба эмэгтэй

Эрэгтэй хүн хэрэгцээтэй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг. Эмэгтэй хүн хэрэгцээгүй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг. Эмэгтэй хүн нөхөрт гартлаа өөрийнхөө амьдралын төлөө санаа зовдог. Эрэгтэй хүн эхнэр автлаа огт санаа нь зовдоггүй. Амжилт дүүрэн эрэгтэй хүн эхнэрийнхээ үснээс илүү мөнгө олж чадна. Амжилт дүүрэн эмэгтэй өөр шигээ амжилт дүүрэн эрэгтэйг олно. Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эрэгтэйгээ сайн ойлгож бага хайрла. Эрэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эмэгтэйгээ их хайрлаж бага ойлго. Гэрлэсэн эрэгтэй ганц бие эрэгтэйгээс илүү амьдардаг боловч удаан амьдрах сонирхол бага байдаг. Гэрлэсэн эрэгтэй өөрийнхөө алдааг мартах хэрэгтэй. Нэг ижил зүйлийг хоёр хүн дурсан санах хэрэггүй. Эмэгтэй хүн гэрлэхдээ сүйт залуугаа өөрчлөгдөхийг хүсдэг. Гэвч сүйт залуу нь өөрчлөгдөггүй. Эрэгтэй хүн гэрлэхдээ сүйт бүсгүйгээ өөрчлөгдөхгүй байхыг хүсдэг. Гэвч сүйт бүсгүй нь өөрчлөгддөг.

/Оюуны орон зай/

 

Хүмүүс мөнгөө юунд үрдэг вэ?

Зарим хүмүүс мөнгөөрөө өвчин худалдаж авдаг. Архи тамхи, зугаа цэнгэл, ганган хээнцэр харагдах гэж даарч хөрөх гээд л…Харин дараа нь эрүүл мэндийг худалдаж авах гэж оролддог боловч нэгэнт оройтсон байдаг. Эрүүл мэнд бол худалдан авдаг зүйл биш зөвхөн хадгалдаг л зүйл юм.

 

 Хүмүүс бүгд л аз жаргалыг хүсэмжлэн ярьцгаах агаад харин зовлонг муушаан хэлэлцэх юм. Гэтэл

-Аз жаргалын хаалга юугаар онгойдгыг мэдэх үү?

–Юугаар гэж?

-Зовлонгын түлхүүрээр л онгойно шүү дээ. /Ш.С/ Ямар сайндаа л “Амьдралын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр гурвантаа аз жаргалтай” гэж хэлэхэв дээ. Ийм хүнд ямар ч бэрхшээл юу ч биш юм шиг санагддаг болоод л тэр.

 

Хэрэлдэж байгаа хоёрын хэн нь буруутай вэ?

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай гэдэг. Яагаад? Хэрэлдэж маргалдахад тэнэг үгүүд л урсан гардаг. Тэнэг хүнтэй хэрэлдэхийн тулд түүнээс тэнэг байх шаардлагатай болно. Уурлаж байгаа хүнийг дийлэхийн тулд түүнээс илүү уур гаргах шаардлагатай болно. Тэнэг хүнээс илүү уур гаргана гэдэг бол араатан болно л гэсэн үг. Харин үүний оронд хэлгүй юм шиг чимээгүй болчих хэрэгтэй. Ингэвэл нөгөө тэнэг чинь ганцаараа жаахан ярьж, өөрийгөө ч юм шиг чамайг ч юм шиг загнаж байснаа галзуу юм шиг ганцаараа л яриад байлтай биш дээ тэгсгээд чимээгүй болно л доо. Чамтай хэрэлдэх гэсэн хүнд хариу бүү хэл, хариу хэлснээрээ түүний хэрүүлийг дэмжиж байгаагаас ялгаагүй болно. Харин чимээгүй болчихвол ёстой сонирхолтой юм болно, цаадах чинь ганцаараа яриад л…

 

 Байх уу?... Болох уу?

Хүмүүс үргэлж л “тийм байсан бол (мөнгөтэй байсан бол, алдартай байсан бол, бизнесмен байсан бол г.м) мөн гоёо” хэмээн бодож санаа алдан ярилцах ажээ. Гэтэл зүгээр л бодсоноороо хэн нэгэн байх боломжгүй. Та яг одоо хэн байгаа яг түүгээрээ л байна. Харин хэн нэгэн болох боломж хүн бүрт бий. Хэн байхын тухай биш хэн болохын тухай л ярих хэрэгтэй. Та зорьж чадвал хэн ч болох боломжтой. Энэ амжилтанд хүрсэн хүмүүс чинь угаасаа ийм хүмүүс байсан ч юм биш, ийм хүмүүс болсон байхгүй юу.

Зарим нь бүр дээшээ унахыг хүснэ гээч. Мөн тэнэг хэрэг шүү, хүн доошоо л унадаг харин дээшээ авирдаг билээ.

 

 “Хүнийг хөдөлмөр бий болгожээ”. Тэгвэл залхуурал хүнийг буцаагаад адгуус болгодог ажээ. Худлаа гэвэл Бөмбөгөр дээгүүр очоод, өөрөө өөртөө ялагдсан, юу ч хийдэггүй залхуу адгуусуудыг харцгаа. Залхуурал хүнийг ийм болгодог аж.

Харин та чинь арай залхуу хүн биш биз дээ.

 

 Ямар хүн завгүй байдаг вэ. Юм бүхнийг дараа хийе гэж хойшлуулдаг хүн. Би завгүй байна дараа болъё эсвэл өнөөдөр онцгүй өдөр байна маргааш л болъё гэх мэтээр хойшлуулсаар нэг л мэдэхэд дийлдэхгүй их ажилд дарагдсан байдаг. Тэд үргэлж завгүй явах мөртлөө  бүтээсэн ажил нь маруухан байдаг ажээ. Өнөөдөр хийх ажлыг маргааш гэж бүү хойшлуул, маргааш хийхэд амархан болчихгүй шүү дээ.

Хийх зүйлээ цагтаа хийдэг, хэзээ ч ажилыг хойшлуулдаггүй, ажил амралтаа зохицуулж чаддаг хүмүүс л хамгийн их завтай явдаг ажээ. Тэд маш их ажлыг амжуулна гээч.

 

Зарим хүмүүс үргэлж л амар хялбарыг хайж, хөнгөн ачаанд дуртай байдаг. Цөөхөн хүмүүс л хэцүү бэрхээс зүрхшээлгүйгээр саад бэрхшээлийг даван туулдаг. Аз болж хувь тавилан хүмүүст аз жаргал хэмээх том том бэлэгийг өгөхөд хөнгөн ачаанд дурлагсад нэгэнт том ачаа даахгүй учраас том бэлэгийн хэлтэрхийг л үүрэх ажээ. Харин хүнд ачаа үүрч сурсан хүмүүс бол том бэлэгийг дажгүй үүрээд явж байгаа нь харагдана.

Харин та хөнгөн хялбарт дурлагчдын нэг арай биш биз дээ. Уг нь том бэлэгээ даадаг байхын тулд одооноос биеэ дасгалжуулж байвал тун зүгээр л дээ.

 

 Өглөө бүр бэлэг авах уу?

Бусдаас бэлэг авахад дургүй хүн гэж ер нь байдаг билүү?. Бэлэг авахдаа  уур бухимдалтай, хөмсөгөө зангидаж авдаг хүн байдаг билүү? Гэтэл бэлэг авахдаа сэтгэл хангалуун бус, уурлаж бухимддаг хүмүүс бас олны олонд байх юм аа. “Өнөөдөр” гэдэг өдөр бол бурханаас бидэнд өгсөн бэлэг юм. “Маргааш, шинэ өдөр бүхэн” бол бурханаас бидэнд өгч байгаа бэлэг юм. Энэ бэлэгийг аз жаргалтайгаар инээмсэглэн хүлээж авахын оронд хараал, бухимдалтай угтахын учир юунд вэ?! Маргааш ч бас “Маргааш” ирнэ шүү дээ. Та энэхүү бэлэгийг инээмсэглэн эсвэл хөмсөг зангидан хүлээж авах уу?! гэдгээ дахин нэг бодож үзээрэй.

Та үргэлж инээмсэглэн хүлээж авдаг хүн бол үнэхээр аз жаргалын найз нь ажээ.

  

Хүн өөрийн олсон мөнгөө яг гурван тэнцүү хуваагаад, 1/3-ийг нь аав ээждээ зориулах хэрэгтэй, тэд чамайг өсгөж өндийлгөсэн учир чи тэдэнд өртэй.

1/3-ийг нь үр хүүхэддээ зориулах хэрэгтэй. Ирээдүйд тэд чамайг тэжээх учраас.

1/3-ийг нь өөртөө зориул. Чи яг одоо амьдарч байгаа учраас.

 

 Биеийг эзлэх гэж юунд яарнам. Биеийг эзлэх гэж давшин түрэмгийлснээр түүнийг зай барихад хүргэж оргүй хоосон хоцрох бишүү?! Харин үүний оронд эхлээд сэтгэлийг эзэмд, сэтгэлийг эзэмдвэл бие аяндаа эзлэгдэх бишүү.

 

 Дэлхий хэтэрхий их өргөстэй ажээ. Хэн нэгэн нь энэ их өргөснөөс бүр залхаж гүйцээд “Дэлхийг бүхэлд нь ширлээд өгөөч” хэмээн Бурханаас гуйжээ. Бурхан “Чи өөрийнхөө л хоёр хөлыг ширлэчихвэл болох бишүү” хэмээн хариулжээ.

 

 Амьдрал бол хөдөлгөөн, хэрвээ та хөдөлгөөнгүй байгаа бол өөрийгөө байрандаа зогсож байна гэж бодох хэрэггүй. Та байрандаа зогсож байна гэж бодож байгаа ч, зогсолт гэж үгүй билээ. Зогсож байна гэдэг бол ухарч байна л гэсэн үг. Хөдөлгөөнгүй байдал бол ухралт юм шүү.

 

 Чи хайраас төрсөн биш билүү. Тэгвэл хайр ч бас чамаас төрөх ёстойсон.

 

 Цаг хугацаа урсан одлоо хэмээн ярилцах ажээ. Үнэндээ цаг хугацаа урсан оддог уу? гэвэл урсан оддог зүйл биш мөнх зүйл юм. Харин хүн өөрөө л урсан оддог биш билүү. Цаг хугацаа хүмүүст “Та нар урсан одож байна” хэмээн сануулан “чиг чаг” цохилох нь даажигнаж байна уу гэлтэй.

 

 Шинэ зүйлд үргэлж зав гаргаж байх ёстой. Яагаад гээч? Хуучнаараа үлдэхгүйн тулд. Би сая нэг бүсгүйд шинэ зүйлийн талаар хэлэх гэсэн чинь “Би завгүй байна аа” гээд яваад өглөө. Хөөрхий энэ бүсгүй хуучнаараа үлдлээ дээ. Араас нь ажиглан харвал тэрүүхэн тэнд очоод хуучин хэдэн ховоо хуучин хэдэн найзтайгаа хуучилж байнам.

 

 Аль нэг хуруундаа алтан бөгж зүүчихвэл аз жаргалтай болох юм шиг санадаг хүмүүс байх юм. Нэг хуруундаа  алтан бөгж зүүсний дараа аз жаргалтай болсонгүй ээ, харин ч дахиад нэг хуруундаа алт зүүчих юмсан гэсэн шуналын үүтгэл болох ажээ. Дараа нь гурав, дөрөв гэх мэтчилэн явсаар арван хуруундаа алтан бөгж зүүсэн ч хүний шунал хязгааргүй учир тэр сэтгэл хангалуун  аз жаргалыг олж чадсангүй. Хүний хурууны тоо дууссан ч шуналын сэтгэл нь ханасангүй. Чихээрээ дүүрэн ээмэг зүүсэн ч бас л сэтгэл нь ханасангүй. Одоо чихэнд нь нүхэлэх ч газар алга.

Харин зарим хүмүүс нэг ч ээмэг, бөгж зүүгээгүй мөртлөө их л аз жаргалтай байж чаддаг нь сонирхолтой хэрэг шүү. Аз жаргал гэдэг ээмэг бөгжинд биш хүний сэтгэл дотор байдаг зүйл учраас тэр биз. Ер нь ч хүний мөн чанар бол ямар нэгэн ээмэг, бөгжний өлгүүр байх биш (элдэв чимэглэлээр чимдэг ёолкны мод биш) жинхэнэ хүн л байж чадах эсэхтэй хамааралтай биз дээ. Бодох л хэрэгтэй.

 

Орос хүн байртай болохын тулд насан туршдаа хөдөлмөрлөж зовж зүдэрсээр насныхаа эцэст нэгэн байртай болж, тэр байрандаа нас баржээ. Харин америк хүн байрны мөнгө цулуулах гэж зовж зүдрэлгүйгээр шууд л лизингээр нэг байр авч, байрандаа аз жаргалтай сайхан амьдарч байгаад насныхаа эцэст төлбөрөө төлж дуусгаад нас баржээ.

/Дуучин Жавхлан биш жинхэнэ Жавхлангийн ярианаас/

 Яаж амьдарвал дээр вэ?

Яахав, 24 цагтаа л багтаж амьдрахгүй юу!?

 

 Амьдралын 10%-нь хувь төөрөгөөс, 90%-нь чиний түүнд хандах хандлагаас хамаарна

 

 “Заяа төөрөг жам хууль гэгч нь, хүнтэй гэрлэх нь, найз нөхөдтэй байх нь жам. Харин хаана, хэзээ, хэнтэй гэдэг сонголтыг чи өөрөө хийнэ”

 

 “Амьдралын чинь явц өөрөө нотолно” Будда

 

 Амьдрал бол уурагт биеийн оршин байх арга

Амьдрал бол ухааны хэмжүүр

Амьдрал бол хувь тавилангийн цуглуулга, харин

Хувь тавилан бол үйлийн үрийн төлөөс юм

 

 “Гэрэлрүү ойртох тусам сүүдэр улам томсдог шиг, сайн сайханруу ойртох тусам улам их хар хорон санаа тосно. Үүнийг үгүй хийхийн тулд өөрөө гэрэлтэх хэрэгтэй”

 

 “Цаг хугацаа алдагдах тусмаа үнэ цэнэ нь өсч байдаг эрдэнэс” Д.Батбаяр

 

 “Цаг хугацааг алдсандаа харамсдаг хүн хамгийн ухаантай” гэж хэн нэгэн хэлжээ. Гэтэл хэн нэг нь “Цаг хугацааг алдсандаа харамсаж буй хүн бол хамгийн тэнэг” гэж бас хэлжээ. Цаг хугацааг алдсандаа харамсаж буй тэр мөчид мөн л цаг хугацааг алдаж байдаг гэнэ

/Нэгэн оюутны ярианаас/

 

 “Хайр он жилийг тоолдоггүй. Он жил харин хайрыг хэмждэг” У.Смит

 

 Жилийн улирал ар араасаа ээлжлэн солигдсоор л

Жирийн юмс цагийн аясаар хуучран мартагдаж байдгийг та мэднэ,

Онцолж ганц л юм ямагт цэцэглэн, шүүдрээс ч шинэхэн байдаг нь

Одоо ч тандаа зориулан байдаг ойр дотно хайр юм шүү.

 

Зам ба найзууд

Бат, Баяр гэдэг хоёр найз байжээ. Хоёр найз уулзалгүй олон жил болсон бөгөөд нэгэн сайхан өдөр Бат нь Баярындаа зочлон иржээ. Баяр нь жижиг суудлын машн нэг давхар хувийн байшинтай болчихсон байна гэнэ.

Бат: - Ингэхэд чи яаж ийм их хөрөнгөтөй болж чадав аа? гэж асуухад

Баяр: - Чи тээр урд харагдаж байгаа засмал замыг харж байна уу?

Бат: - Харж байна

Баяр: - Уг нь тэр зам хоёр дахин өргөн байх байсан юм. Тэгээд л энэ...

Бат: - За за тийм байдаг байж.

Харин арван жилийн дараа Баяр нь Батындаа зочлон иржээ. Бат нь хоёр давхар байшинтай, хоёр машинтай болчихсон байна гэнэ.

Баяр: - Ингэхэд чи яаж ийм хөрөнгийг босгож чадав аа? хэмээн гайхан асуужээ.

Бат: - Чи тээр урд харагдаж байгаа засмал замыг харж байна уу?

Баяр: - Харж байна

Бат: - Уг нь тэр зам хоёр дахин нарийн байх байсан юм. Тэгээд л энэ...

Баяр: - Тийм байдаг байж...

 

 “Хорвоо дээр хоёр төрлийн азгүйчүүд амьдран суудаг гэнэ. Нэг дэх нь бодсоноо хийдэггүй хүмүүс, хоёр дах нь хийж байгаа зүйлээ боддоггүй хүмүүс”

  

“Аян замд хамгийн тээртэй

хүнд ачаа бол хоосон цүнх”

 

 “Эсвэл бид цөмөөрөө нэгдье, эсвэл бид нэг нэгээрээ боож үхцгээе” Бенжамин Франклин

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax