Таван үг амжилтанд хүргэнэ

бичсэн: luka, 2007-12-18, 16:54

Эрэлт хэрэгцээг эрж олоод хангагтун

 Гэсэн энэ тавхан үгэнд санхүүгийн амжилтанд хүрэх түлхүүр, өөртөө бат итгэх, өөрийгөө тоож ойшоохын түлхүүр оршино.

Хэн хүний эрэлт хэрэгцээг л ангадаггүй бол нэг ч үйл хэрэг, нэг ч ажил гэж байхгүйсэн. Эрэлт хэрэгцээ нь өчүүхэн бол шан нь өчүүхэн байхаас гадна, энэххүү зорилгыг хэрэгжүүлчихлээ гэхэд та сэтгэл ханахгүй хоцорч ч мэднэ. Эрэлт хэрэгцээ нь угаасаа нүсэр их байх юм бол шан харамж нь мөн л их байх агаад сэтгэл ханах мэдрэмж, улам улам ихийг сэдэн бүтээх хүсэл тань чухамхүү цаглашгүй болно шүү.

Ажил хөдөлмөр эрхэлдэг хэн боловч нийгэмд буй ямар...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бодлыг мөшгөсөн нь...

бичсэн: luka, 2007-12-17, 16:01

-          Хүн болж төрсөндөө бахархдаг

-          Би америк, хятад, орос ч биш монгол хүн мөн.

-          Би хийсэн зүйлдээ маш ихээр харамсаж, өөрөө өөрийгөө сэтгэлээр унагадаггүй харин дүгнэж цэгнэдэг.

-          Ирээдүйгээ өөдрөгөөр хардаг. Миний амьдрал ядуу, нийгэм, орчин маань аймшигтай бүрхэг байгаа ч, надад ямар нэг сайхан гэрэл гэгээ төсөөлөгддөг

-          Би өөрөө өөрийнхөө л ертөнцийг бүтээнэ, хувь тавилангаа ч бүтээнэ. Хэн ч миний ажлыг хийж өгөхгүй, хэн ч миний өмнөөс зовж шаналахгүй. 

-          Би хэн нэгэнд туслахыг маш их хүсдэг. (Гэхдээ яагаад ээждээ тусалдаггүй юм бо...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Саяар үнэлэгдэх санаа

бичсэн: luka, 2007-12-17, 15:03

Саяар үнэлэгдэх санааг үнэ төлбөргүй өгье!

Энэхүү санааг хэрэгжүүлж чадвал та үнэхээр тэрбумтан болж чадна. Юун санаа юм бол гэж та гайхаж байгаа байх л даа. Ийм үнэтэй санаагаа яагаад үнэгүй өгч байгаа юм бол гэж хар бууж ч байж болох. Гэхдээ энэ бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө учраас харамгүй цацаж байгаа билээ.

Санаа маань юу вэ гэвэл: ”ТАМХИ YЙЛДВЭРЛЭХ”... яг одоо та “Тамхи үйлдвэрлэх гэнэ ээ... тэгээд хүн төрөлхтний сайн сайхны төлөө тамхи үйлдвэрлэх хэрэг үү?! Ёстой солиотой санаа байна даа” гэж бодож байгаа.

Тийм ээ, “Тамхи үйлдвэрлэх”. Гэхдээ та бидний мэддэг тамхи ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Монгол хүний гайхамшигт чанарууд

бичсэн: luka, 2007-12-17, 12:28

Монгол хүн гайхамшигт чанаруудаа олж харж хөгжинө

  

Монгол хүн дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах хэдэн гайхамшигт чадвартай. Өөрөө өөрийгөө таньж мэдэх явдал үндэс угсаагаа хадгалан хөгжүүлэх нэг суурь болно. Тухайлбал,

·     Тэнцвэртэй байдлаа хадгалах онцгой чанарыг монгол хүнд байгалаас заяасан юм. Монгол хүний төрөлхийн энэ гайхамшиг нь манай орныг сайн бөхчүүдтэй хэмээн дэлхий даяар өвөг Чингис хааны их үйл хэрэгээс хойшхи хугацаанд хоёр дахь удаагаа таниулах боломж олгосон билээ. Дэлхийд өөрийнхөө оршин байгааг таниулна гэдэг бол тусгаар тогтнолоо бататгаж байгаа нэг хэлбэр мөн. М...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ИНГЭЖ АМЬДАР

бичсэн: luka, 2007-12-09, 14:49

Хэрэлдэхэд хоёр хүн шаардлагатай, түүний нэг нь та биш байг

Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тос уулзаадЧи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шүү дээ. Чи залилан мэхлэгч, өөр юу ч бишхэмээн хашгичин доромжлов.

Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангүй. Харин ч тэр залуугаасТа хүнд зориулж  бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хүн чинь бэлгийг чинь авсангүй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад үүнийг хэлж өггэжээ. Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхажХудалдаж авсан нь би болохлоор минийх байлг...
төрөл:Ингэж амьдар
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Амьдралын теорем

бичсэн: luka, 2007-02-09, 15:56

Эрэгтэй ба эмэгтэй

Эрэгтэй хүн хэрэгцээтэй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг. Эмэгтэй хүн хэрэгцээгүй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг. Эмэгтэй хүн нөхөрт гартлаа өөрийнхөө амьдралын төлөө санаа зовдог. Эрэгтэй хүн эхнэр автлаа огт санаа нь зовдоггүй. Амжилт дүүрэн эрэгтэй хүн эхнэрийнхээ үснээс илүү мөнгө олж чадна. Амжилт дүүрэн эмэгтэй өөр шигээ амжилт дүүрэн эрэгтэйг олно. Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эрэгтэйгээ сайн ойлгож бага хайрла. Эрэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эмэгтэйгээ их хайрлаж бага ойлго. Гэрлэсэн эрэгтэй ганц бие ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих