2007-12-17
Бодлыг мөшгөсөн нь...

-          Хүн болж төрсөндөө бахархдаг

-          Би америк, хятад, орос ч биш монгол хүн мөн.

-          Би хийсэн зүйлдээ маш ихээр харамсаж, өөрөө өөрийгөө сэтгэлээр унагадаггүй харин дүгнэж цэгнэдэг.

-          Ирээдүйгээ өөдрөгөөр хардаг. Миний амьдрал ядуу, нийгэм, орчин маань аймшигтай бүрхэг байгаа ч, надад ямар нэг сайхан гэрэл гэгээ төсөөлөгддөг

-          Би өөрөө өөрийнхөө л ертөнцийг бүтээнэ, хувь тавилангаа ч бүтээнэ. Хэн ч миний ажлыг хийж өгөхгүй, хэн ч миний өмнөөс зовж шаналахгүй. 

-          Би хэн нэгэнд туслахыг маш их хүсдэг. (Гэхдээ яагаад ээждээ тусалдаггүй юм бол!) Ачаагаа даахгүй байгаа эмгэнд  ачааг нь өргөж өгөх төдийхөн тусыг хэлээгүй л дээ.. Юу ч гэмээр юм бэ дээ.. илүү их хүнлэг, хүн гэдэг үүднээс эсвэл ухаан, сэтгэл, итгэлээр ч юм уу

-          Би мөнгийг шүтэж үхэн хатан зүтгэдэггүй. Хүмүүс хааяа мөнгө өгнө. Би өөрөө ажил хийгээд мөнгө олж л байсан. Үрнэ, гэхдээ амьдрахын тулд, хүмүүст туслахын тулд, эх орноо эх орон шиг байлгахын тулд мөнгө зайлшгүй хэрэгтэй.

-          Би хүмүүсийг бүгдийг нь хайрлахыг хүсэж байна. Гэхдээ тэд ойлгохгүй эсвэл хүлээж авахгүй. Яагаад гэвэл тэд хайрыг дэндүү явцуу ойлгодог болохоор тэр. Зарим нь хайр гэж байхгүй гэж хэлдэг. Түүний хувьд бол үнэн юм.

-          Заримдаа би жирийн л ажилчин, малчин монгол эр байхыг хүсдэг. Ингэж болохгүй ээ, ийм байх дэндүү хялбар. Тиймээс ч ийм хүмүүс олон байдаг.

-          Би цэвэрхэн костьюм өмсдөг ч гэсэн, үнэндээ бол би, хэзээ ч угааж үзээгүй хир даг болсон нооронхой хувцас өмссөн, ямар ч зүйлд санаа зовдоггүй, дуртай ангаа алж иддэг зэрлэг хүн байхыг хүсдэг. Тэгээд ч тэр үү, би орилж хашгирч, чангаар дуулж, архирах дуртай. Яг л гажигтай, галзуу, солиотой хүн шиг. Үнэндээ би гажигтай хүн гэж ямар хүнийг хэлдгийг мэдэхгүй л дээ.

-          Хүмүүсийг удаан ажигла даа. Үнэхээр сонирхолтой. Ном уншсан, эвшээсэн, утасруугаа харсан, ярилцсан, инээлдсэн, айлгүйтсэн, ичсэн, бодлогоширсон, бичсэн… энэ охин юм бичиж байгаа боловч огт өөр зүйл бодож байгаа гэж би бодож байна.. , охидууд үсээ их гоё илэх юм. Задгай үс үнэхээр нүүррүү нь буугаад байна уу эсвэл хэн нэгний анхаарлыг татах гээд байна уу? Тэдний бодлыг уншдаг бол би маш их инээх байх эсвэл уйлах байх...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax