2007-12-09
ИНГЭЖ АМЬДАР

Хэрэлдэхэд хоёр хүн шаардлагатай, түүний нэг нь та биш байг

Бурхан багшийг нэг тосгоны дундуур явж байтал маш ууртай балмад залуу тос уулзаадЧи бусдад ном айлдах ямар эрхтэй юм бэ? Чи бусадтай л нэгэн адил тэнэг шүү дээ. Чи залилан мэхлэгч, өөр юу ч бишхэмээн хашгичин доромжлов.

Энэ доромжлолд Бурхан багш ер гутарсангүй. Харин ч тэр залуугаасТа хүнд зориулж  бэлэг худалдаж авлаа гэж бодъё. Нөгөө хүн чинь бэлгийг чинь авсангүй. Чингэхлээр тэр бэлэг хэнийх болох вэ? Та надад үүнийг хэлж өггэжээ. Ийм этгээд юм асуухад нөгөө залуу ихэд гайхажХудалдаж авсан нь би болохлоор минийх байлгүй яахавгэхэд Бурхан багш мишээж өгүүлрүүн: “Зөвөө зөв. Таны уурлаж байгаа чинь үүнтэй агаар нэгэн. Та надад уурсахад, би доромжлууллаа гэж бодохгүй бол тэр уур чинь эргээд тань дээр л бууна. Тэхлээр та л эвгүй байдалд орно уу гэхээс би биш шүү дээ. Таны хийсэн муу зүйл эргэж таньд л тусах болно. Та ч гэсэн энэ түүх лүгээ адил мунхагуудын уур бухимдлыг хүлээж авалгүй хэрүүл маргаан, муу муухай бүхнийг сэтгэл зүрхэндээ нэвтрүүлэхгүйгээр ингэж амьдраарай.
Сэтгэгдэл:


Израилийн хаан Соломон “Бүх юм түр зуурынх” хэмээх үг бүхий бөгж зүүдэг, сэтгэл санаа нь тавгүйтсэн үед харж тайтгардаг байжээ. Гэтэл нэгэн удаа мөнөөх мэргэн үгс нь тайвшруулахааргүй таагүй явдал Соломонд тохиолдсон байна. Хилэгнэсэн хаан бөгжөө хуруунаасаа суга татан хөсөр шиджээ. Хивсэн дээгүүр өнхрөөд тогтох үед нь бөгжний дотор талд өөр нэгэн бичиг буйг Соломон олж харав. Гайхан босч очоод авч үзвэл “Энэ ч гэсэн түр зуурынх” гэсэн байжээ. Энэ таагүй агшныг ч олон зууны тэртээх мэргэд олж харсан байх нь. Соломон гашуунаар инээд алдаад бөгжөө буцааж зүүжээ. Ахиж хэзээ ч хуруунаасаа салгаагүй ажгуу.

Та ч гэсэн бүх юм түр зуурынх гэдгийг ухааран ойлгож уур бухимдалаа багасган хүлээцтэй тэвчээртэй ингэж амьдраарай.
Бичсэн: Зочин цаг: 22:54, 2008-09-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax